Эрүүл мэндийн яам, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар хамтран дэлхийн аль ч өнцөг булангаас үнэ төлбөргүйгээр “COVID-19”-ийн лавлах төвтэй шууд холбогдож мэдээлэл, зөвлөгөө авах “Шуурхай 119” мобайл аппликэшныг хэрэглээнд нэвтрүүлээд байна. Хилийн чанадад түр гацсан, тухайн амьдарч буй улс орноосоо эрүүл мэндийн тусламж, зөвлөгөө, мэдээлэл авах боломжгүй байгаа болон хэлний бэрхшээл тулгарч буй иргэд цар тахалтай холбоотой мэдээ мэдээллээс хоцрохгүй байх, баталгаагүй эх сурвалжаас найдваргүй мэдээлэл авахаас сэргийлэх зэрэг өндөр ач холбогдолтой болно.

Иймд энэ талаарх мэдээллийг ЭСЯ-ны цахим хуудсанд байршуулж, суугаа болон хавсран суугаа оронд оршин сууж буй монгол иргэдэд түгээх чиглэлээр ажиллана уу.

“Шуурхай 119” аппликейшн татах холбоос:

Android - https://play.google.com/store/apps/details?id=mn.callpro.shuurkhai

iOS - https://apps.apple.com/mn/app/shuurkhai-119/id1510331370

Эх сурвалж: Элчин сайдын яам